Сонирхолтой баримт №3

 

Халх голын өдрийн тэмдэглэлээс...

(Халх гол дахи Зөвлөлтийн Улаан Армийн корпусын штабаас ЗХУ-ын Батлан Хамгаалахын Ардын Комиссарт илгээж байсан мэдээнээс...)

 

РГВА-гийн Архивын түүхэн баримт сэлтээс

 

32113 оп.1 д.2002

 

Аппаратын дэргэд хурандаа Ивенков

Читагаас Москва руу мэдээлсэн нь, 2-р сарын 15-нд БНМАУ-ын хил хязгаарыг японы онгоц гатласан 60 км хүртэл гүнзгий орсон ажээ. Манай нисгэгчид буулт хийлгэхэд хүргэсэн.

Нисгэгчидийг амьдаар нь баривчилсан байна. Мэдээллийг Дотоодыг Хамгаалах Ардын Комиссириатын Газарт хүргүүлсэн болно. Бидэнд тийм мэдээлэл үгүй болно. БНМАУ-ын ямар нутагт энэхүү үйл явдал болсон хэрэг вэ ? – Мэдээллэхийг хүсэж байна. Гүйцээ.  

 

 

л.3

Аппаратын дэргэд хурандаа Рощин

Энэ мэдээ надад байхгүй6 Штакороос Москва руу илтгэл өгөөгүй болмуй. Одоо Дотоод Хэргийн Ардын Комиссириатын Газараас тодруулж, мэдээлье, аппаратнаасаа бүү холдоорой.

Нөх. Ивенков одоо Дотоод Хэргийн Ардын Комиссириатын (1-го отдела УПО НКВД)  1-р газрын дарга хурандаа ЧЕЧЕНТЭЙ ярьсан. Японы онгоц БНМАУ-ын хил хязгаарыг давсан талаар ямар нэгэн илтгэл Москвад өгөгдөөгүй, гэдгийг тэрбээр батлаж буй.  Москва руу өөр мэдээлдэл илгээгүй. Ямар нэгэн үл ойлголцол болсон бололтой. ЖАНЖИН ШТАБ мэдээлсэн, Читагаас Дотоод Хэргийн Ардын Комиссириатын  шугамаар бүрэн эрхт төлөөлөгч Куприн – би мэдэхгүй, энэ нь Москвагийн юмуу Читагийн ажилтан байсан юм уу ? Хэрвээ тэр Читагийн ажилтан байсан бол, түүнээс тодруулахыг хичээ, хэрвээ Куприн Читагийн ажилтан байсан бол үүнийг батлах гэхгүй, үүнийг үл ойлголцол хэмээн үзье, үүний талаар ЖАНЖИН ШТАБт илтгэе.       

 

КУПРИН Дотоод Хэргийн Ардын Комисириатын Газарын Чита мужийн дарга – энэ мөчид түүнтэй холбогдоё, аппараатнаасаа бүү холдоорой.

            Купринтэй ярилцав. Тэдэнд ийм илтгэл өгөөгүй.

Москвад Штабын корпусаас японы онгоц БНМАУ-ын хилийг давсан тухай мэдээлэл өгөөгүй.     

            Хил дээрхи нөхцөл байдал 23,2 СТАРО-ЦЕРУХАЙТУЙ –ын нутаг дэвсгэрт япон-манжийн 3 цэрэг улсын хил давсан. Манай хилийн наряд гал нээж, түүний үр дүнд бага тушаалын дарга шархадсан байна.

            Бага тушаалын офицер 14.00 –д Зогрол хэмээх газарт хил давж, хамтралын мал хулгайлан зугтах гэж буй, япон-манжийн 3 цэргийг олзлон авсан юм. Манай хилийн цэргийнхнийг хараад гал нээж, үнээг нь устгасан байна. Тэнд 24.2-15-50 хяналтын жимийг шалгахад манай хилийн шалгачид, 6 сэлэмний хамтаар пулеметын галаар буудагдсан.

            Мөргөлдөөний улмаас, манай талаас ахлагч шархдаж болон нэг дайчин шархадсан. Ажиглалтаар үхсэн япон-манжийн дөрвөн хүн.  Миний хувьд ийм байна. Та нар дээр юу байна ? Баяртай!

            Ойлгомжтой !


Г.Ариунболд

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog